Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг хянан шийдвэрлэх тухай” хуулиас

Өргөдөл, гомдол гаргагч нь Монгол Улсын Үндсэн хууль болон бусад хуулийг зөрчих, бусдын эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхолыг хохироох, ялгаварлан гадуурхахыг уриалахыг хориглоно.

Нууцад хамаарах материал илгээхгүй байхыг анхаарна уу!

Өргөдөл, гомдолд тавигдах шаардлага

- Иргэн цахим өргөдөл, гомдол гаргахдаа овог, нэр, буцах цахим шуудангийн хаяг, утасны дугаар зэргийг тодорхой бичиж гарчигийг оновчтой тавина.
- Өргөдөл, гомдолд дурьдсан асуудал болон бусад хавсаргасан баримт бичиг үнэн зөв байна.

Өргөдөл, гомдлыг хянан үзэхгүй байх, буцаах

- Өргөдөл гомдлын бүртгэл, зохицуулалт, тайлагнал хариуцсан мэргэжилтэн нь өргөдөл, гомдлыг хүлээн авсан өдрөө түүнийг хүлээн авсан талаарх мэдээлэл, холбогдох зөвлөгөө, тайлбар, хариу өгнө.
- Өргөдөлд заасан асуудлыг судлах, хариу өгөхөд хугацаа шаардлагатай бол тус асуудлыг холбогдох мэргэжилтэнтэй хамтран судалж хариу өгнө.
- “Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг хянан шийдвэрлэх тухай” хуулийн дагуу өргөдлийг хүлээн авсан өдрөөс хойш 30 хоногийн дотор шийдвэрлэнэ. Шаардлагатай бол эрх бүхий албан тушаалтан уг хугацааг 30 хүртэл хоногоор сунгана.
- Санал, хүсэлтийн шинжтэй өргөдлийн хариуг 60 хоногт багтаан өгнө.

Нэвтрэх

Та яг одоо ашиглаж байгаа утасны дугаараар нэвтэрнэ үү

Бүртгүүлэх болон нэвтрэх заавар

Та өргөдөл гомдол, санал хүсэлт илгээхийн тулд цахим өргөдлийн журмын дагуу өөрийн мэдээллээ бүртгүүлсэн байх шаардлагатай бөгөөд бүртгэл эхлэхийн өмнө таны гар утасны дугаарыг баталгаажуулах болно. Ингэхийн тулд та доорхи баталгаажуулах товчин дээр даран гарч ирсэн цонхонд өөрийн ашиглаж буй операторын улсын код болон гар утасны дугаарыг оруулсанаар танд 6 оронтой нууц код мессежээр ирэх болно. Үүний дараа гарч ирсэн нүдэнд тухайн 6 оронтой тоогоо оруулаад NEXT товчыг дарсанаар таны дугаар баталгаажих болно. Хэрэв та өмнө энэ үйлдлийг хийж бүртгүүлсэн бол дахин дугаараа баталгаажуулсанаар шууд өргөдөл гомдол, санал хүсэлт илгээх хэсэг рүү шилжинэ.